Зүү залгисан дөрвөн настай хүү мэс засалд оржээ

Moderator
2022/05/19

 ЭХЭМҮТ-ийн ерөнхий мэс заслын тасагт зүү залгисан дөрвөн настай хүү мэс засалд оржээ.

Зүү хүүхдийн цагаан мөгөөрсөн хоолойд байсан бөгөөд дурангаар авах боломжгүй нөхцөлтэй байсан учир нээлттэй хагалгаа хийсэн байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагчид аюултай эд зүйлсийг хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгалах, хүүхдээ юугаар хэрхэн тоглож байгааг анхаарч сэрэмжтэй байхыг зөвлөж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна