ТЕГ-аас өнгөрсөн сард баривчилж, хорьсон Б.Баасанцогтыг суллажээ

Moderator
2022/05/19

Тагнуулын ерөнхий газраас өмгөөлөгч Б.Баасанцогт нарын хүмүүсийг өнгөрсөн сард баривчилсан.

 Тодруулбал, Б.Баасанцогтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс нэг сарын хугацаанд цагдан хорих шийдвэр гаргасан. Улмаар анхан шатны шүүхээс түүнийг дахин нэг сар буюу зургадугаар сарын 7-ныг хүртэл саатуулах шийдвэр гаргаад байсан юм. 

Гэвч Б.Баасанцогтын өмгөөлөгчид түүний таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхийн тулд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасныг шүүх хянан хэлэлцээд, энэ сарын 13-ны өдөр сулласан байна. Ийнхүү түүнд холбогдох хэргийг гадуур байцааж мөрдөн шалгахаар болжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна