Сүүлийн хэд хоног Хятадын Эрээн хотын гаалиар нэг ширхэг ч чингэлэг гаргахгүй байгаа тул худалдаа, наймаа эрхлэгчид бухимдалтай байна. Эрээний Гаалийн байгууллага ямар учраас үйл ажиллагаагаа түр зогсоогоод байгаа талаар Монголын талд нэг ч тайлбар ирүүлээгүй байгаа аж.
Харин Эрээн хотод амьдарч буй иргэдийн амнаас ам дамжиж буй яриагаар бол тус хотын гаалийн ажилчид авлига авсан нь тогтоогдсон тул Гаалийн даргыг солих, авлига авсан хүмүүст хариуцлага тооцох зэрэг асуудлууд үүсэж, түр зогсоогоод байгаа гэх. Эрээн хотын боомтоор өдөрт 100 орчим чингэлэг тээвэр гардаг байсан. Гэтэл сүүлийн үед боомтоор чингэлэг гаргахдаа сугалаа явуулдаг болсон. Магадгүй, сугалаанд сонгогдохын тулд ачаа тээврийн жолооч нар гаалийн ажилтанд авлига өгдөг байсан нь тогтоогдсон байж болзошгүй. Иймд тус хотын хуулийн байгууллагаас шалгалт явуулж, гаалийн удирдлагаа солих хүртэл Эрээний хилийг нээхгүй байх бодлогыг дотооддоо барьж байгаа гэх.
Ковид-19 халдвар дэгдсэнээс хойш буюу 2021 оны аравдугаар сараас Замын-Үүд, Эрээний боомт хаагдсан. Нэлээд хэдэн сар хаалттай байсан боомт 2022 оны эхээр ажиллаж эхэлсэн ч ачаа бараагаа чингэлэг тээврээр солилцож байгаа билээ.
Чингэлэг тээврийн хөлс өмнөхөөс хэд дахин өндөр байгаа тул бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлж, иргэдийн худалдан авах чадвар өдрөөс өдөрт буурсаар байгаа.
Иргэд нь барааны үнэд дарлуулж, худалдаачид нь чингэлэг тээврийн хөлсөнд дарлуулах болсон энэ мэт байдлаас үүдэн эдийн засаг улам доройтсоор. Хилийн нэвтрэх хурд нь яст мэлхийний явдлаас чудааширч, худалдаачид, худалдан авагчид нь зэрэг зэрэг дарлуулж байхад Гадаад харилцааны яам “гай холуур” гээд алгаа хавсран суугаа нь харамсалтай.
Угтаа бол ийм цаг үед дипломат харилцаа юу юунаас илүү чухал. Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх нь Гадаад харилцааны яамны хамгийн чухал үүрэг билээ.
ЭХ СУРВАЛЖ: ZINDAA.MN
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
66.181.161.66
Монголд мах маш их хэмжээгээр даац хэтэрсэн хэмжээтэй бна.үүнийг ингэж үнэ ханшыг унагаах нь 1 талдаа төв суурингийханд хэрэгтэй ч нөгөө талдаа улсын эдийн засагт ч хохиролтой.
Хариулах202.21.108.30
Мөд нээгдэхгүй байхөө
Хариулах88.217.143.178
баруунд нэг хөрш орон гэв гэнэт хилээ хаасан тохиолдолд тухайн улсын элчинг албадан дуудах дээрээ тулдаг. тэхэд монголд тоосон ч юм алга. нөгөө л хэдэн монголыг хөгжүүлий гэсэн бизнес эрхэлдэг хүмүүс хохирж үлдэх шив
Хариулах66.181.161.102
Ачаа тээврийн жолооч нарын ажлыг сэтэртэнгүүд булаагаад удаж байгаа шдээ. Банкны мөнгөө хийж чадахгүй байгаа хүмүүс юугаараа авилгал өгөх вэ дээ. Эрх мэдэлтэнгүүд өөрсдөө, өөрсдийнхөө хамааралтай хүмүүст ачаа ачуулаад жирийн жолооч нарын ажлын байрыг дээрэмдсэн байгаа шөө.
Хариулах