Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Амгалан захын урд замд 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 20.00 цагийн орчим Toyota Corolla Fielder маркийн автомашины жолооч Г, Toyota Premio маркийн авто машины жолооч Б, Toyota Prius маркийн автомашины жолооч Ц, Nissan Note маркийн автомашины жолооч О нар холбогдсон 4 автомашин мөргөлдсөн зам тээврийн осол гарч, ослын улмаас жолооч, зорчигч 3 хүн гэмтсэн бөгөөд Цагдаагийн байгууллагаас хэргийн газрын үзлэгийг хийж, шалгалтын үйл ажиллагааг тус албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсээс явуулж байна.
Гэмтсэн 3 хүний хоёр нь 3 болон 5 насны хүүхдүүд байсан аж. Осолд холбогдогч жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд түүний согтолтын зэрэг 1.94 хувь байжээ.
Хөдөлгөөнд оролцогч та бүхэн Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, бусад хөдөлгөөнд оролцогчдод хүндэтгэлтэй хандаж, аюултай нөхцөл үүсгэхгүйгээр замын хөдөлгөөндөө оролцоно уу.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
Нүүдэлчдийн их наадамд манай улсаас нийт 26 спортын төрөлд 135 тамирчин оролцоно
Багахангай-Хөшигийн хөндий, эмээлт чиглэлийн төмөр замаар анхны аж ахуйн галт тэрэг аяллаа
Хан-Уул дүүрэгт 960 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад ороход бэлэн боллоо
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
Улсын хэмжээнд энэ жил 74,000 орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний халдвар буурчээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна