Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын нэхэмжлэлтэй Зам тээврийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Р.Ононд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцлээ.
Хариуцагч Р.Ононг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэргийг үйлдсэн болохыг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон тул төрд учруулсан гэм хорын хохиролд 644,955,000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгуулах тухай нэхэмжлэлийг Монгол Улсын Ерөнхий прокурорын газар иргэний хэргийн шүүхэд гаргажээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй үндэслэлээрМонгол Улсын Ерөнхий прокурорын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Р.Ононгоос 644,955,000 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчдийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
Нүүдэлчдийн их наадамд манай улсаас нийт 26 спортын төрөлд 135 тамирчин оролцоно
Багахангай-Хөшигийн хөндий, эмээлт чиглэлийн төмөр замаар анхны аж ахуйн галт тэрэг аяллаа
Хан-Уул дүүрэгт 960 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад ороход бэлэн боллоо
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
Улсын хэмжээнд энэ жил 74,000 орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний халдвар буурчээ
95.151.196.26
hogiin nobsh
Хариулах