“Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд өөрчлөлт оруулан Бурхан багшийн мэндэлсэн "Их дүйчэн" өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг амралтын өдөр болгон (2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хууль батлав) өөрчилсөн билээ.
Тэгвэл энэ жил дээрх өдөр хоёр удаа тохиож байгаа юм. Тодруулбал, зурхайн тооллоор энэ жил илүү сартай зун тохиож байгаа аж.
Тэгвэл Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өөрийн цахим хуудаснаа "05 дугаар сарын 16 ажлын өдөр. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар монголчууд жилд 9 баярын болон тэмдэглэлт өдрүүдэд 15 хоног амардаг. Энэ жилийн зурхай жаахан давхцал, давхардалтай байгаа нь бидний бүх нийтээр амрах баярын болон тэмдэглэлт өдрүүдийг эргэлзээтэй болгож байна. Цагаан сараар 3 өдөр амардаг атал шинийн 3 хоёр удаа тохиож, нэг сандаргасан. Мэдээж 3 хоног л амарсан. Одоо харин хуулиар Бурхан багшийн их дүйчин өдөр нь зуны тэргүүн сарын шинийн 15-нд амрах учиртай. Гэтэл энэ өдөр нь аргын тооллын тавдугаар сарын 16 болон зургаадугаар сарын 14-нд хоёр удаа тохиож байгаа юм. Заа ингээд Гандантэгчэнлин хийдээс тодруулсан, 2022 оны тав, зургаадугаар сард хоёуланд нь зуны тэргүүн сар тохиож байгаа бөгөөд зурхайн ухаанаараа Бурхан багшийн дүйчин өдөр нь 06-р сарын 14-нд болно гэж мэдэгдсэн учраас бид ч энэ нэг л өдөр БҮХ НИЙТЭЭР АМАРНА шүү" хэмээн бичжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
Нүүдэлчдийн их наадамд манай улсаас нийт 26 спортын төрөлд 135 тамирчин оролцоно
Багахангай-Хөшигийн хөндий, эмээлт чиглэлийн төмөр замаар анхны аж ахуйн галт тэрэг аяллаа
Хан-Уул дүүрэгт 960 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад ороход бэлэн боллоо
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
Улсын хэмжээнд энэ жил 74,000 орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний халдвар буурчээ
202.126.89.26
Ууг нь эхний сар нь зөв баймаар илүүг нь илүүгээр нь орхиод явахад болох шүүдээ сайн бодвол зүгээрсэндээ
Хариулах103.229.121.94
Та нарын баталсан хууль л хэрэгжиж байна шүү дээ. Зурхайн ухаанаар, заримдаа хоёр тохиодог өдрийг та нар өөрсдөө хуулин дээрээ батлаа биз дээ. Тэгэхдээ бид нар , хоёр өдөр заль гаргаж амрах гээд байгаа юм шиг юу солиороод байгаа юм бэ. Тэгж яривал алинд нь ч амрах ёсгүй, за юу. өөрсдийнхөө баталсан хуульд өөрсдөө ингэж ороогдох гэж дээ. Нэгэнт баталчихсан хуулийг одоо яах юм. Хууль л бол хууль шүү дээ. САЙДАА
Хариулах