Онгон сумын нэгдүгээр багийн малчин Х.Зуундарь "Оргихын булгийг" өөрийн хөрөнгөөр хашиж хамгаалжээ.
Нэг ч төмөр ороогүй, цэвэр модон эко хашаа бөгөөд дөрвөн сая гаруй төгрөгөөр хийлгэжээ.
Тэрбээр, "Миний хувьд жил бүр гэр бүлээрээ Алтан овоондоо ирж мөргөн, Оргихын булгаараа ирж рашаанаа хүртээд явдаг. Иргэд, жуулчид булагт олон төрлийн сав суулга, гараа дүрэх зэргээр усыг бохирдуулж байгааг сүүлийн жилүүдэд ажигласан. Хэрвээ энэ хэвээр байвал ус нь бохирдож, цаашлаад ширгэж үгүй болох эрсдэлтэй болсон учир байгалиа хайрлан хамгаалах эх оронч үзлээр энэхүү хашаажуулах ажлыг өөрийн хөрөнгөөр хийсэн.
Зөвхөн булгийн эхийг хашсан учир иргэд хашааны гадна талаас харж, дуулж хөгжөөх үйлээ хийж болно. Мөн хашаан доогуурх урсацаас хүртэнэ гэсэн үг. Хашааг байрлуулахдаа булаг орчимд нэг ч нүх ухаж, шон суулгаагүй. Хашаагаа суурилуулаад сум орон нутагт нь албан ёсоор хүлээлгэж өгсөн. Хашааны хувьд маш бат бөх.
Тиймээс цаашид иргэд ариг гамтай хандаж, хамгийн гол нь байгаль дэлхийгээ, нутаг усаа хайрлах сэтгэлтэй байгаасай л гэж хүсмээр байна" гэжээ.
Эх сурвалж: Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээ мэдээлэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
Нүүдэлчдийн их наадамд манай улсаас нийт 26 спортын төрөлд 135 тамирчин оролцоно
Багахангай-Хөшигийн хөндий, эмээлт чиглэлийн төмөр замаар анхны аж ахуйн галт тэрэг аяллаа
Хан-Уул дүүрэгт 960 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад ороход бэлэн боллоо
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
Улсын хэмжээнд энэ жил 74,000 орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний халдвар буурчээ
103.229.123.15
Saihan zuil hiijee.mash ih talarhaj bnaa. Bulagiin ehendee 1ga gazar burgas hailaas tarichihval ch buur saihan bolno doo.
Хариулах103.242.47.98
Mundag bna amjilt husie
Хариулах