Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно

Moderator
2022/05/12

Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно. Шүүх хуралд нэр бүхий 10 гэрчийг оролцуулан хаалттай хуралдахаар шийдвэрлэсэн байна. 

Прокуророос Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтлүүд учруулан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг. 

Хуульд зааснаар түүнд 12-20 жил, эсвэл бүх насаар нь хорих ял оноох магадлалтай аж. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.22.209
    2022/05/12

    Харамсалтай.Хайран сайхан залуу...Хамтран архидсан АН-ын дарга нар Хараад л зогсож байсан хэрэг үү.Тэд л хоёр найзын хооронд яс хаясан байх...

    Хариулах