Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлага “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд бүх нийтээр мод тарих өдрийг зохион байгуулж иргэд, аж ахуй нэгжүүд идэвхтэй оролцлоо. Аймаг өнгөрсөн хугацаанд нийт 2,7 сая гаруй мод, бут сөөгийг тарьж үүнд 3,8 тэрбум төгрөгийг зарцуулаад байна. Мөн 2,5 мянган га талбайд таримал ойн зурвасыг байгуулж таримал ойн сангаараа улсдаа тэргүүлж байна. МУ-ын ЗГ-тай 2030 оныг хүртэл 70 сая модыг тарьж ургуулах хариуцлагын гэрээг хийсэн. Үүний хүрээнд өрх бүр жилд 9, ААН, байгууллага жилд 90, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН байгууллагууд нийт 60 сая мод буюу аймгийн хэмжээнд 67,4 га талбайд 70 сая модыг тарихаар төлөвлөөд байгаа юм. Бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд аймгийн Угталт-Үдэлтийн хаалганы ойн зурваст 5000 модыг суулгаж байна. Модны ургуулалт, арчилгааг цаашид аймаг тогтмол анхаарч ажиллах бөгөөд модны усалгаанд саарал усыг ашиглахаар төлөвлөж байна.


ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
Нүүдэлчдийн их наадамд манай улсаас нийт 26 спортын төрөлд 135 тамирчин оролцоно
Багахангай-Хөшигийн хөндий, эмээлт чиглэлийн төмөр замаар анхны аж ахуйн галт тэрэг аяллаа
Хан-Уул дүүрэгт 960 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад ороход бэлэн боллоо
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
Улсын хэмжээнд энэ жил 74,000 орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний халдвар буурчээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна