Тээврийн цагдаагийн албанаас Оросын Элчин сайдтай холбоотой тайлбар гаргажээ

Moderator
2022/05/11

ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовтой ярилцаж буй замын цагдаагийн зураг  нийгмийн сүлжээнд олон янзын тайлбартайгаар цацагдсан. Тэгвэл энэ зурагт Тээврийн цагдаагийн албанаас тайлбар гаргажээ. Тус тайлбарт:

 "Энэхүү асуудал нь 2018 онд буюу одоогоос 4 жилийн өмнө болсон бөгөөд тухайн үед Оросын Холбооны Улсын Элчин сайд цагдаагийн алба хаагчаас зам асуух зорилготой зогсож, мэдээлэл авч цааш хөдөлгөөнд оролцсон болно.

 Иргэд та бүхэн аливаа мэдээлэлд яаран дүгнэлт хийж, цагдаагийн байгууллага, алба хаагчийн нэр хүндэд илт чиглэсэн сэтгэгдэл бичихгүй байх, бусдад өөрийн үйлдэл эс үйлдэхүйг нэг талын өнцгөөс тайлбарлах, уур бухимдлаа илэрхийлэх, нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөхгүй мэдээлэл цахим хуудсанд оруулж нийгмийн сэтгэл зүйд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байхыг зөвлөе" гэжээ.

 Мөн Хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах “ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ” хууль энэ оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэнийг анхааруулсан байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.72.4
    2022/05/11

    haha. ene harvaas hudulgun horoitoi uyed yavahiig zavdsan bna. magadgui coronagin uyer baih

    Хариулах