ЦАГААН ТООСНЫ АГААР, ОРЧИН ДАХЬ НӨЛӨӨЛЛИЙГ AGAAR.MN-ЭЭР ТУХАЙ БҮРТ НЬ ХАРДАГ БОЛНО

Moderator
2022/05/09

"Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-ын Хаягдлын аж ахуйгаас үүсэж буй тоосны дэгдэлтийг Agaar.mn-ээр, өдөр бүр мэдээлнэ.

 Тодруулбал, цагаан тоосны агаар орчинд үзүүлж байгаа мэдээллийг холбох ажлууд хийгдэж байна. Ингэснээр агаарын чанарын мэдээллийг ил тод, тухай бүрт нь олон нийтэд мэдээллэх юм. Одоогоор харуулын суурин станцыг нөлөөллийн бүсэд шилжүүлэх, программ шинэчлэлт, станцыг нүүлгэн шилжүүлэх газрын байршлыг харилцан тохиролцох ажлууд хийгдэж байна. Агаарын чанарын харуулыг 2 дугаар цэцэрлэг, “Төмөр тууз” ХХК-д тус тус шилжүүлэн байршуулахаар Орхон аймгийн ЗДТГ-аас албан бичиг хүргүүлжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна