СБД-ийн есдүгээр хороонд хүүхдийн цэцэрлэг барих газар дээр 16 давхар орон сууц барихыг эцэг эхчүүд эсэргүүцэж, суулт хийнэ

Moderator
2022/05/09

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ЕСДҮГЭЭР хороонд 3300 орчим 0-5 насны хүүхэд амьдардаг. Өнөөдөр эдгээр хүүхдүүдийг хамруулах улсын цэцэрлэг тус хороонд байхгүй. Гэтэл тус хорооны нутаг дэвсгэрт "Цэцэрлэг эмнэлэг барина" хэмээн төлөвлөгдөж байсан газарт 16 давхар орон сууц барьж эхлэхээр суурийг нь цутгаж эхэлсэн байна. 

Иймээс цэцэрлэгийн газраа булаалгасан 1000 хүүхдийн эцэг эхийн төлөөлөл суулт зарлахаар болсон талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэдний зүгээр есдүгээр хорооны цэцэрлэгийн насны хүүхдүүдийн сурч боловсрох эрх ноцтой зөрчигдөж эхэлсэн учир ийнхүү суулт зарлахаар болсон байна. 

Тэдний зүгээс дээрх асуудлаар тойргоос сонгогдсон гишүүддээ албан бичиг хүргүүлсэн ч хариу ямар нэгэн хариу ирүүлээгүй байгааг онцолж байв. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна