Ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурч, сэрүүснэ

Moderator
2022/05/08

Өнөөдөр /2022.05.08/ нутгийн баруун хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурч, сэрүүсэж, салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна. Маргааш буюу энэ сарын 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, энэ сарын 10, 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи 9-нд ихэнх нутгаар, 10, 11-нд Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 

Ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Завхан, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.12
    2022/05/10

    аан маргааш хэр бх бээ гадаа хүйтэн үү

    Хариулах