“Худалдагч охин” УСК "New York Asian Film Festival 2022"-д шалгарчээ

Moderator
2022/05/06

Найруулагч Ж.Сэнгэдоржийн "Худалдагч охин" кино "New York Asian Film Festival 2022"-д албан ёсоор шалгарсан байна.

Нью-Йоркийн Азийн кино сангаас жил бүр зохион байгуулдаг уг наадам Ази, Америкийн кино урлагт гүүр болох зорилготой. Наадам долдугаар сарын 15-28-ны хооронд Линкольн төвд зохион байгуулагдах ба энэ онд 20 жилийн ойгоо тэмдэглэж байгаагаараа онцгой юм.

Тус бүтээл нь өнгөрсөн гуравдугаар сард Олон улсын Азийн кино наадмаас “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн шагналыг хүртсэн юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна