Хотын дарга аа, гараж буулгаж газар чөлөөлж буй ажлаа уулын амуудыг хашсан хашаануудыг буулгаж үргэлжлүүлнэ үү

Moderator
2022/05/06

 Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас нийтийн эзэмшлмйн талбайд  зөвшөөрөлгүй баригдсан тоосгон граж, чингэлгүүдийг буулгах ажил үргэлжилж байна. Энэхүү үйл ажиллагаа нь олон нийтээс сайн үнэлгээг авч буй. 

Тэгвэл урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан Богдхан уулаас эхлээд нийслэлийн эргэн тойрон дахь уулын амуудыг уртаас урт хашаагаар хашсан хашааг буулгах ажлыг эхлүүлэх шаардлага тулгараад байна. Жирийн иргэдийн хувьд нийслэлийн ойр орчимд 0,7 га газартай болно гэдэг мөрөөдөл мэт зүйл. Гэтэл эрх мэдэлтэй эрх дархтай хүмүүс нь хэдэн ГА газрыг хашаалж, уулын амуудад иргэдийн аялах зугаалах эрхийг хясан боогдуулж байна. Хөрөнгө мөнгөтэй, танил талтай нь ам амаар нь, уул уулаар нь торлоод авчихдаг жишиг үргэлжилсээр....

Тухайлбал, Богд уул, Скай ресортын хэсэг, Хандгайт зуслангийн бүс Арцатын ам, Их тэнгэрийн ам, Хандгайтын зуслангийн орчимд дуусашгүй үргэлжлэх хашаануудыг хатгаж орхисон байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна. 

Иймээс нийслэл дэх нийтийн эзэмшлийн газар дах хашаа гараж буулгаж байгаа арга хэмжээг уулын амуудад үргэлжлүүлэх шаардлага тулгараад байгааг ХОТЫН ДАРГА танд сануулан хэлэх нь илүүц биз. 



Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.249
    2022/05/09

    Бидний гарашийг буулгадаг шигээ Бүгдийг нь Буулгая Энгийн ИргэдээсШуудавч болсон юм чинь Одоо Эд нарыг буулга

    Хариулах
  • 192.82.78.83
    2022/05/08

    Bogd uuliin amigo cholool hedhen hun ezemshij bolohgui uul had ruugaa cholootei garch salhilnaar l bna shte

    Хариулах
  • 202.21.108.3
    2022/05/07

    Гараш бол иргэдийнх , уулын амны хашаа эрх мэдэлтэнгүүдийнх, ялгаа байгаа биз, иргэдэд бол 0.07 га газарч байхгүй байгаа шүү

    Хариулах
    • 83.251.114.222
      2022/05/08

      Яг тийм. Иргэнээ боддоггүй, эрх мэдэлтнүүдийн, эрхээ эдэлдэг нийгэм болжээ.

  • 103.57.95.242
    2022/05/07

    Зам дагуу уул толгод, ус мод, ер нь л өөдтэй өнгөтэй нүх сүв болгоныг нь хашаалж хамхичихсан өмчлөөд байна. Иргэд ийм шудрага биш явдлыг харахаараар л бачимдаад бухимдаад байгаа юм!!!

    Хариулах
  • 103.57.93.23
    2022/05/07

    Хотын дарга дархан цаазат газрын асуудлыг шийддэггүй .Байгаль орчны яам шийддэг юм аа.

    Хариулах
  • 66.181.160.9
    2022/05/06

    Ene xashaagaa buulgaach shynal shulam bolson novshnyyd vhehdee avsandaa chirch orox gesiin bhda

    Хариулах
  • 64.119.16.2
    2022/05/06

    Тийм шүү богд уулын амуудыг чөлөөл Бага тэнгэрийн амаас эхлүүлээд бид адилхан л богд уул руу гарах эрхтэй

    Хариулах
  • 66.181.184.155
    2022/05/06

    Tuhain ued ni duuregees gazar ogood grash bariulaad bid nart zarsan ihenh ni horoonii darga nar erh medeltuud tegeed buulgah bolohooroo bid nart yuch ogoogui ard irgedee shulaad Sumiya bazar ooroo bolohoor buulgadnii mongo zam tavisan mongo geed niisleliin tosovoos geden ter bum tog avsan gesen hool boloosoi gants muu zogsool ni bairnii dor 20-65 saya gej baihad ard tumnii yum yagaad unegui bh estoi yum

    Хариулах
    • 83.251.114.222
      2022/05/08

      Яг тийм. Иргэд бол хэзээ ч өөрсдөө зөвшөөрөлгүй гарааш барих эрх байгаагүй. Харин эрх мэдэлтнүүд өөрсдөө гарааш барьж эхлүүлчээд дараа нь түүнийгээ зарж мөнгө хийцгээсэн байдаг. Тэр нь кадастрын зурагтай, газрын эзэмших эрхийн татварыг төлөх үнэлгээтэйгээ байдаг. Тэгхээр зөвшөөрөлгүй бол биш!!! Тиймээс, хотын даргаа! УБ хотын түүхийг бүтээлцсэн хуучин орон сууцнуудын иргэдээ бодож, алсын хараатайгаар ажиллаж, авто машины нэгдсэн гараашуудыг бий болгож өгөхийг шаардаж байна! Өөрсдөө шинэ хороололд, дулаан гараашанд авто машинаа байрлуулан сэтгэл амар амьдарч байж, яахаараа иргэдийн машин нь гадаа, хүйтэн орчинд хөллөж, хараа хяналтгүй байх ёстой гэж? Гарааш нураахад сэтгэл хангалуун байгсад бол хичнээн өөрсдөө машинтай ч гарааш худалдан авч мөнгө зарцуулаагүй, эсвэл нарааштай иргэдэд атаархагч нар, эсвэл урд нь гараашийг барьж зараад ашиг ологсод, эсвэл өөрөө машингүй иргэд буюу машинтай хүний зовлонг ойогохгүй нэгэн. Харин гарааш буулгаснаараа цэвэр орчинтой болж байгаа гэх болов ч гараашгүй газарт ч, байнга эзэнтэй байдаг газарт ч бохир заваан байдал байж л байдаг шүү!

  • 66.181.161.20
    2022/05/06

    Яг зөв асуудал хөндсөн байна. Баян булаг зуслангийн уулын амыг хааж барьсан Шунхлай компаны төмөр хашаануудыг буулгаж өгөхийг хүсэж байна.Үгүй ядаж хэд хэдэн хаалага гаргамаар юм. Эрх мэдэлтэй хүмүүст нь дамжуулж өгөхийг хичээнгүйлэн хүсье. Амарч зугаалахаар хүүхдээ салхилуулахаар очиход уулруу гарах нөхцөлгүй хашаагаар хүрээлсэн хаалага үүд хайж явахлаар хөөж туух асуудал үүсэж их хэцүү байдаг юм.

    Хариулах
  • 103.212.119.154
    2022/05/06

    өө бас Нүхтийн ам гээд хүмүүс агаардаж болох бүх газрыг хашаалаад орж болохооргүй болсон

    Хариулах