Ж.Ганбаатар гишүүнд МАН “хуруу” хүргэдэггүй

Moderator
2022/05/04

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нь Баянгол дүүргийн удирдлагыг өөрийнх болгохын тулд С.Магнайбаяр гэгчид 500 сая төгрөг өгөхөөр амласан, үүнээсээ 200 сая төгрөгийг өөрийнхөө халааснаас гаргаж өгсөн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Иргэн Г.Ган-Очир энэ тухайд олон нийтэд баримттай нь мэдээлсэн атал өнөөдрийг хүртэл УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо хийгээд АТГ, Прокурорын байгууллагаас ямар ч реакци  үзүүлсэнгүй. Хууль зөрчсөн нь илт байхад шүү дээ.

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарын ард түмэн, гишүүдийнхээ өмнө гарч ирээд том амлаж байсан үгс цуурай төдий болсныг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын энэ жишээ тодоос тод баталж байна.

Хөгжлийн банкаар бамбай хийгээд Ж.Ганбаатар нарын хэчнээн хүний иймэрхүү хууль бус үйл ажиллагааг хаацайлж байгааг таахын арга алга.

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Засгийн эрх авахын төлөөх сонгуулийн настай бус, улс орноороо хамтдаа урагшлах хөгжлийн бодлогыг тодорхойлогч- хэрэгжүүлэгч нам байх нь бидний эрхэм зорилго юм” хэмээн лоозогнож, “Улс төрийн нам бол хэн нэгний ашиг хонжоо олох, албан тушаалд хүрэх шат биш юм” хэмээн “ухаантай” үг хэлсэн нь саяхан.

Гэвч Баянгол дүүргийн намын хорооны дарга нь бусдыг “худалдаж авснаа” хүлээн зөвшөөрсөөр байхад Д.Амарбаясгалан нүдээ таглаад, чихээ бөглөж сууна. Магадгүй намдаа тэрбум тэрбумаар нь хандивлаад байдаг түүн шиг гишүүд ховор учраас Намын дарга Л.Оюун-Эрдэнэ, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарын яриад байдаг шударга зан түүнд үйлчлэхгүй байгаа бололтой. Харин АТГ, Прокуророос яагаад ган хийхгүй байна вэ. Саяхан УИХ-д дөрвөн гишүүний нэр барьж орсон Ерөнхий прокурор гар хоосон гарч ирсэн болохоор магадгүй УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг амласан 500 сая төгрөгийнхөө 300 саяыг өгөхийг анаад байгаа юм болов уу. Үйлдэл дээр нь бариад авбал хуулиараа бүрэн эрхийг нь шууд түдгэлзүүлэх боломжтой болох тул ахин гар хоосон гарахгүйн тулд “анаж” байгаа байх аа. Яг үнэндээ ийм марзан байдлаар цагаатгах уу. Эсвэл УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хэнд ч захирагдахгүй их мөнгөтэй хүн үү.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ даргатай Ёс зүй сахилга, хариуцлагын байнгын хорооны хувьд “гомдол ирээгүй учраас энэ тухай хэлэлцэхгүй, хэлэлцсэн ч анхааруулахаар өөр арга хэмжээ авах боломжгүй” гэсэн хариу хэлэх нь тодорхой. Тиймээс асуухаас амаа хамхисан нь бараг дээр болох биз.


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.28
    2022/05/10

    Ахдүү амраг садан танил талаа ажилд авахын тулд зүгээр ажлаа хийж яваа МАн гишүүн ЗД нараа халж өөрийн хүнээ ковидын үед томилсон нь бас мөнгөөр шийдсэн байхдаа

    Хариулах
  • 202.126.90.28
    2022/05/10

    Магнайбаяр дүү бгд3хороонд хэсгийн ахлагчаар ажилладаг гэсэн.

    Хариулах
  • 202.126.89.1
    2022/05/07

    Энэ нөхөрт хариуцлага тооцоо

    Хариулах
  • 202.126.93.206
    2022/05/04

    Мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа байлгүй дээ

    Хариулах