Бусдын өвчтэй хүүхдийн зургийг байршуулж, 500 иргэнийг залилсан эдгээдэд торгох ял оногдуулжээ

Moderator
2022/05/03

Баянгол дүүргийн прокурорын газраас олон нийтийн сүлжээнд хуурамч зар түгээж нийт 500 иргэнийг залилан мэхэлсэн  хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхээр шийдвэрлүүллээ.

Тодруулбал, иргэн М.Г нь олон нийтийн сүлжээнд бусдын өвчтэй хүүхдийн зургийг байршуулж, эмчилгээний зардалд зориулан хандив тусламж гуйсан утга бүхий худал мэдээлэл тараан, өөрийн банкны дансаар нэр бүхий 500 иргэнээс нийт 5 сая гаруй төгрөгийг шилжүүлэн авч, залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн байна. 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дээрх хэргийг хянан хэлэлцээд, иргэн М.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлогыг албадан гаргуулахаар шийдвэрлэсэн байна

Эх сурвалж: ISEE.mn


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.68.218
    2022/05/04

    Бүүр нэг үхэл царай алдсан ийм мөнгөөр яг юу хийх үү машин авах уу орох орон авах уу амьдрал танигдахын аргагүй өөрчлөгдөх үү хэдэн өдрийн баас архи л авна чаавас даа. энэний төлөө энэ их нүгэл хураах гэж

    Хариулах
  • 202.126.90.57
    2022/05/03

    torgod yahav dee il bur horih heregtei. Daraa daraagiinhad ni surgamj bolog

    Хариулах
  • 203.91.115.54
    2022/05/03

    Балиар новш вэ

    Хариулах