“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ жилд 22-25 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн хэрэглэдэг. Үүнд бензин, дизель түлш, бүх төрлийн моторын масло, тос, тосолгооны материал, гидрийн шингэн, мазут, негрол, антифриз зэрэг нефтийн бүх төрлийн бүтээгдэхүүн багтана. Хамгийн их жин дарж буй нь дизелийн түлш юм. Технологийн тээврийн белазаас эхлээд хүн тээврийн автобус хүртэл төрөл бүрийн автомашины хэрэглээ болсон дизель түлшийг жилд дунджаар 350-400 вагон хэрэглэдэг. Энэ нь өдөрт ойролцоогоор нэг вагон дизелийн түлш ашиглаж, уул уурхайн үйлдвэрлэл явуулдаг гэсэн үг. Одоогоор тээврийн хэрэгслүүд өвлийн түлшээр ажиллаж байгаа бөгөөд 15 хоногийн нөөцтэй байна. Харин өнгөрсөн намрын үлдэгдэл, зуны түлш 180 орчим тонн байгаа нь 12 хоногийн нөөц юм. Тус хэсгийнхэн зуны түлш хүлээн авах бэлтгэлээ бүрэн хангажээ.
Тээвэр ложистикийн төвийн Нефть баазын хэсэгт бүтээгдэхүүний түвшин хэмжилтүүдийн шинэчлэлт хийгдсэн байна. Халилт болон бусад аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хийгдсэн энэхүү шинэчлэл бүрэн ашиглалтад орвол бүтээгдэхүүнд хяналт тавих, орлого, зарлагаа ч тооцох боломж бүрдэнэ, гэж тус хэсгийн дарга Б.Баасандалай ярилаа. Нефть баазын хэсэг энэ онд онцгой объектынхоо галын аюулгүй байдлыг хангах үүднээс хашаа болон гадна талбайг гүйцээн бетондохоор төлөвлөн ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна