ОХУ-ын Элчин сайдын яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ

Moderator
13 цаг 31 минутын өмнө

ОХУ-ын Элчин сайдын яамнаас өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийлээ. Уг мэдээллийг бүрэн эхээр нь хүргэе.

 -Мэдээллийн эхэнд ОХУ, Украины цэргийн тусгай ажиллагаатай холбоотой мэдээллийг барууны хэвлэлүүдээс иш татах биш ОХУ-ын эх сурвалжуудаас авч олон нийтэд хүргэх шаардлагатай гэж үзэж байгаагаа мэдэгдлээ. 

Үргэлжлүүлэн ОХУ, Украины цэргийн тусгай ажиллагаатай холбоотойгоор барууны улс орнуудаас тогтоосон хориг арга хэмжээнд анхаарал хандуулж байгаагаа тодотголоо. Энэхүү хориг нь дэлхий даяар хүнсний аюулгүй байдал болон Африк, Америкт ноцтой хохирол учруулж байна гэлээ. ОХУ-аас бараа бүтээгдэхүүн худалдан авах, импортлон оруулж ирэх, тээвэрлэхэд шууд хориг тогтоосон. Ингэснээр Европын холбооны далайн боомтод ОХУ-ын хөлөг нэвтрэхэд хязгаарлалт тогтоосон, ОХУ-тай хийж буй хамтын ажиллагааг зогсоох шийдвэрийг барууны ачаа тээвэрлэлтийн компаниуд шахаж, тулгаж байгаа нь худалдааны хэвийн үйл ажиллагааг хязгаарлаж байна. Улмаар ачаа тээврийн үнийг нэмэгдүүлж, логистикийн маршрутыг уртасгаж байгааг онцоллоо.

Мөн хүнс, бордоо, эрчим хүч бусад нэн чухал бүтээгдэхүүнийг нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах үүднээс ОХУ гэрээгээр хүлээсэн бүх үүргээ биелүүлж, одоо мөрдөгдөж байгаа хэлэлцээрүүдийг гадаад орнуудын түншүүдтэй хамтран гүйцэд боловсруулах ажил хийхэд нээлттэй. ОХУ-ын зүгээс тогтоосон эдийн засгийн хязгаарлалтын зарим хариу арга хэмжээ, тэр дундаа ХАА-н бүтээгдэхүүн, түүхий эд экспортлохтой холбоотой хориг арга хэмжээ нь түр зуурын шинж чанартай гэдгийг онцоллоо. 

Үүний дараа цэргийн ажиллагааны талаар мэдээлэл өгсөн юм. 

Мөн мэдээллийн үеэр ОХУ-ын Элчин сайдын яамны гадаа тус улсын эсрэг чиглэсэн жагсаалын тухай байр сууриа илэрхийллээ. 

Энэ талаар "Монголын ард түмний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хэн ч үгүйсгэх ёсгүй. Гэхдээ жагсаал хийх холбогдох зөвшөөрлөө аваагүй бол Элчин сайдын яамны гадаа жагсаал хийхийг хориглосон байдаг. Энэ жагсаалыг энх тайвны замаар, шуугиан дэгдээхгүйгээр зохион байгуулбал хэн ч эсэргүүцэхгүй. Элчин сайдын яамны гадаа жагссан жагсагчид ОХУ-ын зарим мужуудын далбааг барьж жагсах нь хууль зүйн хувьд зохисгүй явдал юм. Учир нь энэ үйлдэл ОХУ-н дотоод хэрэгт шууд оролцсоныг илэрхийлдэг" гэлээ. 

Үүний дараа ОХУ-аас БНХАУ руу Монголоор дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн хэрэгжүүлэхтэй холбоотой өдөөн хатгалгын шинжтэй мэдээллүүд хэвлэлээр гарч байгааг онцлон холбогдох тайлбарыг өглөө. 

Энэ талаар "Хэвлэлүүдээр ОХУ-аас БНХАУ руу Монголоор дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийг хэрэгжүүлэхтэй чиглэсэн ташаа мэдээллүүд гарч байгааг бид харж байна. Хий дамжуулах хоолой барихыг эсэргүүцэж байгаа нэг шалтгаан нь шугамын дагуу зурвас газрыг тусгаарлан Монгол Улсын нутаг дэвсгэрийг хувааж, түүгээр чөлөөтэй зорчих боломжгүй болно гэсэн байна. Хий дамжуулах хоолой газар доогуур баригдана гэдгийг дахин баталгаажуулан хэлье. Хийн хоолойг ашиглахад газрыг аж ахуйн эргэлтээс хасахгүй бөгөөд ХАА, малын бэлчээрийн зориулалтаар чөлөөтэй ашиглах боломжтой. Ямар ч хашилт хийхгүй. Одоогоор зураг төслийн ажил хийгдэж байна. Зураг төслийн явцад Монголын компаниудыг татан оролцуулсан экологийн нарийвчилсан судалгаа хийж, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гаргаж, сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авах болно. Сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдгийг ТЭЗҮ боловсруулах явцад хийгдсэн урьдчилсан судалгаа харуулсан. Хийн хоолой дамжуулах төсөл нь ОХУ, БНХАУ, Монгол Улсын стратегийн түншлэлийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой,  их хэмжээний хөрөнгө татахад Монгол Улсын эдийн засагт түлхэц болно. Барилгын ажлын явцад Монголын барилга үйлчилгээний компаниудын нөөцийг татах, дотоодын барилгын материалыг татахаар төлөвлөж байна. Төсөл хэрэгжүүлэгч нь Монголын аливаа ААН-ийн нэгэн адил татвар, газрын төлбөрийн түрээсээ төлж, өндөр мэргэшсэн ажлын байрыг бий болгоно. Уг төслийг хэрэгжүүлснээр Монгол Улс байгалийн хийг экологийн цэвэр түлш болгон ашиглах боломжтой. Мөн байгалийн хийн хэрэглээтэй холбоотой бизнесийн шинэ боломжуудыг нээнэ" гэлээ. 


Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 212.95.5.180
    2022/05/01

    Zazzz hezee orsuud mongolid ashigtai yum hiij ugsun yum be??? Yagaad bid nar tsahilgaan haraat baidag be??? Orsuudl bariuldagguish tee. Orosuudin ahan duu gej yu be??? Bolih heregtei. Deerelhuu buduuleg arhchin orsuud zail

    Хариулах
  • 202.126.90.49
    2022/05/01

    Монгол улсын эдийн засагт маш том дэмжлэг болох хийн хоолойг өнөөх л харийн боолууд , эрлийзүүд, хариас санхүүждэг урвагчид эсэргүүцээд бга шүү. Монголын эдийн засгийг ёстой сээппп гээд босгох эд бгаа юм. Эсэргүүцээд бгаа цөөн хэдэн нохдын хоншоорыг нь тас цохь.

    Хариулах
  • 139.5.218.84
    2022/05/01

    Ахан дүүсийн харилцаатай Орос гүрээ Монгол улсад хэрэгтэй ашигтай зүйл л хийсээр ирсэн. Хойшид ч тийм байх нь гарцаагүй. Бас манай улсын хүчирхэг хамгаалагч юмаа. Харин сүүлийн үед баруунаас санхүүждэг Элбэгдорж мэтийн урвагчид, түүний гар хөлүүд хоёр улсын дунд яс хаясаар бгаа нь ч туйлын үнэн билээ. Элбэгдорж Монгол улсын төлөө огт зүтгээгүй, харин ч яаж унагах вэ гэж ирсэн нь олон баримтаар нотлогдоно. 7 сарын 1 үймээн , Зоригийн хэрэг гэх зэрэгт нэр холбогдёоор ирсэн шүү дээ.

    Хариулах
  • 192.82.75.241
    5 цагийн өмнө

    Монголчууд Орос орныг хүндэтгэдэг. Тэд ямар ч цаг үед бидний итгэлийг алдаагүй. Төслийг ард түмэн дэмжиж байгаа.

    Хариулах
  • 64.119.25.22
    6 цагийн өмнө

    ХИЙН ХООЛОЙ МОНГОЛД ИХ АЧ ТУСТАЙ АМЖИЛТ ХҮСЬE АРДЧИЛСАН НАМЫН ГЭХ ХЭДЭН ТОЛГОЙГҮЙ ХҮН МОНГОЛЫГ ТӨЛӨӨЛӨХ ЭРХГҮЙ 2 ХӨРШ ТАЙВАН БАЙВАЛ БИД ТАЙВАН БНА

    Хариулах
  • 139.5.216.166
    9 цагийн өмнө

    Ene ardchilsan namiin heden durakuud dandaa balairch baih um. Hurdhan shig ene durakuud alga boldoggui um baih daa. Ter jagsaal hiisen durakuud ch ugaasaa hedhen hun l dee. Bugdiig ni barij shorond hiibel taarna.

    Хариулах
  • 202.126.89.71
    9 цагийн өмнө

    "Ардчилсан" багтай хурлийз хунхуузуудыг Монголоос далдруулъя !

    Хариулах
  • 103.57.94.196
    9 цагийн өмнө

    Олон улсын Туршлагаас харахад газ очсон газар нүүрс түлэхээ больдог. Европ хуучин нүүрс түлдэг байсан одоо газ ашигладаг утаагүй болсон. Хятад одоо нүүрс түлдэг удахгүй газ ашигладаг болохнээ. Нүүрс энгийн хэрэглээнээс гарч эхлэнэ. Гэхдээ коксжсон нүүрс л цаашдаа авах байх ган хайлуулахад. Манай Монгол чинь нүүрс зарж л валюттай болдог нь худлаа биш. Коксжоогүй нүүрсээ яахуу? Валют олох өөр зүйл бодохгүй бол хэцүүдэхнээ. Газ дамжуулснаас олох орлогыг нүүрс зарахтай харьцуулшгүй биздээ. Нэг гаргалгаа байна. Бид цахилгаан станц барьж эрчим хүч үйлдвэрлэх хэрэгтэй. Тэрийгээ хятад солонгост зарна шугам байхад л болно. Юу л байна нүүрс байна.

    Хариулах
  • 103.212.116.186
    10 цагийн өмнө

    Наад Ардчилсан намын хог, шаарнуудыг тасдаад хаяач пиззпа лаллар гичий bitch...

    Хариулах