Увсад 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна

Moderator
2022/04/28

Увс аймгийн Сагил сумын 3 дугаар баг, “Улаан даваа” гэдэг газар энэ сарын 27-ны өдрийн 12:38 цагт 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ. 

Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна