Ё.Баатарбилэг: Би буруугүй

Moderator
2022/04/27

УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж байна. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хуралдаанд орж, тайлбар өгчээ.

Тэрбээр "Хуралдааны дэгийн дагуу гишүүд надаас асуулт асууж, хариулт өглөө. Хуурай гүжирт хариу үгүй. Би бол буруу"  гэсэн тайлбар өглөө. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нь жолоочоороо дамжуулан Хөгжлийн Банкнаас зээл аваад өдгөө чанаргүй зээлдэгчийн тоонд ороод буй НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэгээс их хэмжээний хахууль авсан нөхцөл байдал тогтоогдсон гэх мэдээлэл тархаад байгаа юм.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.