Тус арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Энххорол болон холбогдох хэлтсийн мэргэжилтнүүд, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдлагууд, багш нарын хамт оролцлоо. Энэхүү үйл ажиллагааны зорилго нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, “БОЛОВСРОЛ” төслийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих, хүүхэд хөгжүүлэх сургалтын арга зүй, шинэ санаа, шилдэг бүтээлийг бусдад түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.

Өнөөдрийн арга хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын 60 байгууллагын багш нарын төлөөлөл уралдаанд оролцон хичээлийн хэрэглэгдэхүүн, тоглоомуудаар үзэсгэлэн гаргаж, туршлага солилцлоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай цэцэрлэг бүрийн бүтээлийн үзэсгэлэнтэй танилцсан бөгөөд багш нар туслах материал болох эсгий, нэхмэл утас , хуванцар болон цаас ашиглан хийсэн сургалтын хэрэглэгдэхүүн, хүүхдийн гарын жижиг булчин хөгжүүлэх, хэл яриа, дүрс, тоо, зураг таниулах шинэ тоглоомуудыг танилцууллаа.
Мөн зарим цэцэрлэгүүд таблет ашиглан “AR” технологи буюу 3 болон 4D хөгжөөнт тоглоомыг сургалтын хэрэглэгдэхүүнд ашигладаг талаараа танилцуулав. “Сонгинохайрхан дүүрэг 2022 онд цахим дүүрэг болох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа. Энэ ажилтай уялдуулан нийт сургуулийн өмнөх боловсролын захирлуудад хандан бүх цэцэрлэгүүд “АR, QR” технологи ашиглан цахимаар хийж хэрэгжүүлж байгаа ажлаа эцэг, эхчүүд болон иргэдэд танилцуулдаг болгох хэрэгтэйг онцолж хэллээ.
Тус үзэсгэлэнд оролцсон сургуулийн өмнөх боловсролын байгууллага тус бүр 30 гаруй бүтээлийг дэлгэжээ. Мөн бүтээлээ авчирсан багш нар эдгээр бүтээлийг хийхэд эцэг, эхчүүдийн хамтын оролцоо, дэмжлэг чухал байсныг онцоллоо.
Арга хэмжээний хүрээнд цэцэрлэг тус бүрээс “ШИЛДЭГ БҮТЭЭЛЧ” багш нэгийг шалгаруулж, урамшууллаа. Мөн шалгаруулалтын хүрээнд бүсийн хэмжээнд дараах зургаан цэцэрлэг шалгарлаа.
1. М.Баярмаа эрхлэгчтэй 176-р цэцэрлэг
2. Б.Ганхуяг эрхлэгчтэй 107-р цэцэрлэг
3. Ц.Мөнхжаргал эрхлэгчтэй 55-р цэцэрлэг
4. Л.Гантуяа эрхлэгчтэй 78-р цэцэрлэг
5. Х.Мөнхжаргал эрхлэгчтэй 272-р цэцэрлэг
6. Л.Адъяасүрэн эрхлэгчтэй 158-р цэцэрлэг


ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна