Дарханы замын бүтээн байгуулалтын удаашралтай хэсэгт ЗХЖШ-аас хүч нэмэгдүүлэн ажиллуулна

Moderator
2022/04/27

Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Өнөөдрийн хуралдаанд ЗТХЯ-наас Улаанбаатар-Дархан чиглэлийн замын ажлын явцын талаар танилцуулсан байна. 2021 оны эцсийн байдлаар Дарханы замын нэгдүгээр багц  95 хувь,  хоёрдугаар багц 20 хувь, гуравдугаар багц 98 хувь, дөрөвдүгээр багц 4-8 хувь, тавдугаар багц 5-99 хувийн гүйцэтгэлтэй байна.

 Засгийн газраас Дарханы замын бүтээн байгуулалтын удаашралтай хэсэгт ЗХЖШ-ыг хүч нэмэгдүүлэн ажиллуулах чиглэлийг өгсөн байна. Мөн Ерөнхий сайд Дарханы замын ажлын бүтээн байгуулалтыг хариуцаж, ашиглалтад оруулах үүргийг Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэд өгчээ.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.168
    2022/04/27

    ёстой новш юмаа үүрэг өгөөд наад ажил чинь урагшилж байна өөрсдөө газар дээр нь очоод ажлаачээ нөгөө халтар сайд яасан бэ 200км замыг хэдэн жил тавих гээд байнаа арай дэндүү юмдаа хөөрхий

    Хариулах