Нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг өнөөдөр ХЭЛЭЛЦЭНЭ

Moderator
2022/04/27

Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо “Их засаг” танхимд 10:30 цагаас хуралдах тов гаргаад байна. Хуралдаанаар Ерөнхий прокуророос УИХ-ын даргад ирүүлсэн нэр бүхий дөрвөн гишүүний /УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг/ бүрэн эрхийг түдгэлзүүлэх  саналыг хэлэлцэх юм. 

 Хуулийн дагуу Улсын Ерөнхий прокурор УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирдэг. Уг  асуудлыг УИХ тав хоногийн хугацаанд хэлэлцэх ёстой юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна