Хөгжлийн банкинд 1,8 их наяд төгрөгийн чанаргүй өр зээлийн асуудал хуримтлагдаж, хэвийн үйл ажиллагаагаа явуулахад хүндрэл учирч эхэлсэн.
Ийнхүү чанаргүй өр зээлийн асуудал хөндөгдөхөд маш олон нийтийн өндөр албан тушаалтнууд зээл авч хугацаанд нь төлөөгүй, зориулалтын бусаар ашигласан гэх асуудал урган гараад байна. Өнөөдрийн байдлаар Улсын Ерөнхий прокуророос нэр бүхий УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д өргөн барихаар болсон гэх мэдээлэл гараад байна. Эдгээр нэрс дотор Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг түдгэлзүүлэх санал орж ирнэ гэх мэдээлэл байна.
Тэгвэл Фэйсбүүк дэх “Дэлхийгээр аялагчид” группийн админ Ө.Батбаярыг эргүүлэн татах болсон гэх мэдээлэл гараад байна. Учир нь УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Г.Дамдиннаям, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК 33 тэрбум төгрөгийн зээлийн асуудал Ө.Батбаярт бас хамаатай болж таарчээ. Ө.Батбаярын хувьд “Вертекс майнинг партнер” ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан гэх мэдээлэл байна. Одоогоор тэрбээр “Вертекс майнинг партнер” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс хасагдсан ч уг хэрэгт холбогдуулан шалгах шаардлага үүсээд байгаа аж. Гэвч түүнтэй хамт зээл авсан, олгосон УИХ-ын гишүүдийг яллагдагчаар татан бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах асуудал яригдаж эхэлсэн тул Ө.Батбаярыг ч мөн шалгах шаардлага үүсээд буй юм.
Ө.Батбаярын хувьд өнгөрсөн оны сүүлээр АНУ-д суух элчин сайдаар томилогдсон юм.
АТГ-аас Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Амартүвшин эрх мэдлээ урвуулж, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий аж ахуйн нэгжид давуу байдал олгон, их хэмжээний зээл өгсөн буюу Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаал, эрх мэдлээ урвуулж бусдад давуу байдал олгосон” гэх үндэслэлээр яллагдагчаар татах санал гаргад байгаа юм.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
Нүүдэлчдийн их наадамд манай улсаас нийт 26 спортын төрөлд 135 тамирчин оролцоно
Багахангай-Хөшигийн хөндий, эмээлт чиглэлийн төмөр замаар анхны аж ахуйн галт тэрэг аяллаа
Хан-Уул дүүрэгт 960 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад ороход бэлэн боллоо
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
Улсын хэмжээнд энэ жил 74,000 орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний халдвар буурчээ
188.154.222.24
Ихэл баян хүн шиг явдаг бсн аймар их мөнгө шаачихаад л түүгээрэй аялаад бсн новшнууд бж ээ Ангил хэлтэй гээд элчин сайд болчихдог юм уу энэ нөхрийг авчирж шалгах хэрэгтэй шүү шорон хий ял өг
Хариулах87.147.159.209
Genet ayalagch geed garch irsen hun de ih l mungutei hun gej bodoj bailaa hulgaich baijee
Хариулах66.181.161.117
шударга юм бол наадхаа зайлуул.оюунэрдэнэ занданшатар хүрэлсүх нараа
Хариулах192.82.83.85
Аялалын цагаар нээрээ эд нар бүгдээрэ Колумб латин америк н улсаар цуг таа аялаж бга гараад байсан шү луйварчид улсаас 30 тэрбум г хусаад л наргиж цэнгэж янхандаж явсан бна л да
Хариулах