БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга Д.Батмөнх нарын албаны хүмүүс өнөөдөр /2022.04.23/ Богдхан уулын Жаргалантын ам, Нүхтийн аманд олгогдсон замбараагүй газар олголт, байгаль орчинд халгаатай бүтээн байгуулалтын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь очиж ажиллав.
Төлөвлөлтгүй газар олголт эргээд байгаль орчныг сүйтгэж, бохирдуулж байгаа асуудал олон жил ард иргэдийн шүүмжлэлийг дагуулж ирсэн ч өнөөдөр тэр нөхцөл байдал өөрчлөгдөөгүй, харин ч замбараагүй газар олголт тэлж, Богдхан уулын дархан цаазат байдал алдагдахад хүрчээ.
Тухайлбал, Нүхтийн аманд олгогдсон зарим газрыг уулын модтой хэсэгт олгосон зөрчлүүд байв.
Тиймээс БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр тус бүс нутагт ажиллах үеэрээ тухайн Жаргалантын ам, Нүхтийн аманд нэмж газар олгох асуудлыг хориглож, одоо олгогдсон байгаа газруудад дахин хяналт, шалгалт хийх үүргийг Богдхан уулын дархан цаазат газрын захиргаа, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга Д.Батмөнхөд үүрэг болголоо. Түүнчлэн газар олголт, бүс нутгийн өөрчлөлтийг хиймэл дагуул, сансрын мэдээлэл холбоогоор хяналт тавьж ажиллах үүргийг өгсөн юм.
Түүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх хүрээнд дээрх Жаргалантын ам, Нүхтийн аманд амьдардаг, үйл ажиллагаа явуулж буй хувь иргэд, аж ахуй нэгжүүдийн газар ашиглалтын гэрээ, гэрчилгээг татан авч, байгаль орчныг хамгаалах чиглэлийн үүрэг, хариуцлагыг нэмэлтээр тусган гэрээ шинэчлэх ажлыг ирэх долоо хоногт эхлүүлэхийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Богдхан уулын дархан цаазат газрын захиргаанд үүрэг болголоо.
Эх сурвалж: БОАЖЯ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
64.119.22.106
Үхсэн сда офшорчид нь гялс гакар аваад арт түмэн авхаас өмнө болиулчихдаг овоо гарууд вэ наад газард чинь дураакууд-г оршуулна шүү
Хариулах64.119.25.201
Nemj olgohiig horiglloo ch geh shig uulaasaa olgoh ch gazar bhgui biz de bitgii iim mal bail da
Хариулах