Хөвсгөл аймгийн Рашаант сум дахь гэрээсээ гараад сураггүй болсон хүүг Архангай аймгийн малчин айлаас эсэн мэнд олжээ

Moderator
2022/04/22

Хөвсгөл аймгийн Рашаант сумын төвөөс бага насны хүүхэд өчигдөр  өдрийн 11:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн оройн 20:08 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна. 

Улмаар суманд үүрэг гүйцэтгэж байсан аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан 12 нас Э хүүг  эрэн хайх ажиллагааг эхлүүлж, Рашаант сумын төв болон Их-Ац багийн “Амга”, “Айраг”, Энхтал багийн “Дөрөлж” гэдэг газруудаар зохион байгуулж, 04.22-ны өдрийн 00:30 цагт Рашаант сумаас зүүн урд зүгт 31 км-т Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонгорж багийн “Шанд” гэдэг газар нутагладаг тус сумын харьяат малчин Б-ынд эсэн мэнд байхад нь олжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна