Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг өчигдөр боллоо.
Хэлэлцүүлэгт хуулийн төсөл санаачлагч Улсын Их Хурлын гишүүд болон ажлын хэсгийн гишүүд, Улсын дээд шүүх, Хүний эрхийн Үндэсний Комисс, Хууль зүй, дотоод хэргийн яам, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газар, Шүүхийн шийдвэр шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн төлөөллүүд болон иргэдийн төлөөлөл оролцсон юм.
Энэ үеэр хууль санаачлагчаас хуулийн төслийн талаарх танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хийлээ. 2019-2021 оны хооронд шүүхээс хэргийг буцаасан статистик тоон мэдээллийг танилцууллаа. Энэ хугацаанд 13 мянга гаруй хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн. Үүний 10 орчим хувь нь прокурорт буцаагдсан байна. Давж заалдах шатны шүүхээс 2700 орчим хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэнээс мөн 10 орчим хувь нь анхан шатны шүүх, прокурорт буцаагдсан гэв. Харин Улсын дээд шүүхээр 2019 онд 674, 2020 онд 685 эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэж үүнээс 50-60 хэрэг нь шүүх рүү болон прокурор руу буцаагдсан гэх тоон мэдээллийг танилцууллаа. Мөн шүүхийн шатнаас эрүүгийн хэргийг прокурорт буцаах зохицуулалтын өөрчлөлтийн түүхээс илтгэлдээ дурдав.
Дэлхийн улс оронд шүүхийн үе шатнаас эрүүгийн хэргийг буцаадаг жишиг байхгүй болсон. “Нотол чадахгүй бол цагаатга” гэдэг зарчим нутагшиж байна. Шүүхийн шатнаас хэргийг буцаах нь гэм буруугийн зарчмыг ноцтой зөрчдөг. Шүүхийн шатнаас хэргийг буцаах нь эрүү шүүлтийн хэлбэр болохыг илтгэлдээ онцоллоо. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчмыг хангаж, ял завших боломжийг хязгаарлан, шүүхийн шатанд хэргийг буцаахгүйгээр оролцогчийн эрхийг хамгаалахаар заасан гэдгийг тайлбарласан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна