Дизель түлшний онцгой албан татварыг ТЭГЛЭЛЭЭ

Moderator
2022/04/20

Хуваарийн дагуу өнөөдөр /2022.04.20/ Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.

ХуралдаанаарОлон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн дагуу Дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ. 

Тодруулбал, уг хуулийн хэрэгжилтийн хүрээнд иргэдийн өргөнөөр хэрэглэдэг 92 шатахууны үнийг тогтвортой барьж, дизелийн түлшний онцгой албан татварыг ийнхүү тэглэж байгааг албаныхан онцоллоо. 

Ийнхүү татварыг тэглэснээр 230 гаруй төгрөгийг литр тутамдаа хэмнэж байгаа аж. Хэрвээ татварыг тэглэхгүй бол 500 төгрөгөөр нэмэгдэх байсан тооцоо гарчээ. Ташрамд дурдахад, шатахуун болон бусад түлшийг онцгой албан татвараас чөлөөлөөд удаж байгаа юм. 


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.43
    2022/04/21

    Тэгээд яагаад дизель 3440 болчихов???

    Хариулах
  • 202.126.89.169
    2022/04/20

    Bidend moligo unhuulj chadah yumaa 76 malnaasaa doloon dor 3 say garan hun 76 +1 tarhiduulj hanahgui shuu

    Хариулах