АТГ-аас Эрчим хүчний яамны ТНБД Б.Насантогтохыг шалгаж эхэлжээ

Moderator
2022/04/19

АТГ-аас Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтохыг шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Б.Насантогтох энэ оны хоёрдугаар сард хэд хэдэн албан тушаалтныг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан ч өнөөг хүртэл ажиллуулсаар байгаа бөгөөд үүнийг ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэж үзжээ.

Тодруулбал, Эрчим хүчний яамны:

  • Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албыг түр орлон гүйцэтгэгч А.Энхбат
  • Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгч Д.Батзориг
  • Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгч Г.Энхтүвшин
  • Төсөл хөтөлбөр хариуцсан шинжээчийн албан үүргийн  түр орлон гүйцэтгэгч Ч.Төгөлдөрбалжир нарыг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан боловч ажиллуулсаар байгаа гэх.

Эх сурвалж: EGUUR.mn 


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.115.183
    2022/10/12

    коммент бичигчид бодвол матасны гарууд байх даа.

    Хариулах
  • 59.153.115.195
    2022/04/20

    Өө ЭНИЙГ зайлуулаач яасан их хамгаалалттай хүн бэ.

    Хариулах
  • 192.82.88.174
    2022/04/19

    Улсын ажил юу хийхгүй 10 жилийн ангийхан нь дорнотынхон тэднээрээ дамжуулаж авилгал нэхнэ

    Хариулах
  • 66.181.161.82
    2022/04/19

    Ene dornodod baihdaa l ih bayajsan shuu, sain shalgah heregtei, iim zavaan turuus tatvar tulugchdiin mungiig humsaldag garuudiig zogsooj baij uls hugjij, eh orniihoo tuluu ajil hiitsgeeh baih

    Хариулах