НЭМГ-ыг тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Т.Жаргалын тансаглал олон нийтийн анхаарлыг татаж байна

Moderator
2022/04/19

Нийслэлд борооны дараах мөөг шиг өдрөөс өдөрт олширч хүрээгээ тэлж байгаа зүйл бол ЭМИЙН САН. Өнөөдрийн нийгэмд эм эмнэлгийн хэрэгслийн худалдаа хамгийн ашигтай бизнесийн нэг болоод байна. 

Тэгвэл эмийн сангийн болон эмийн тусгай зөвшөөрөл олгодог төрийн албан хаагч хэрхэн хөлжсөн талаар ASU.mn сайт хөнджээ. 

Тодруулбал, сард  710 мянган төгрөгийн цалинтай Нийслэлийн эрүүл мэндийн газрын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Т.Жаргал нь 80 саяын өртөг бүхий 9911-тэй барьж сүүлийн үеийн загварын лексус 570 загварын машин хөлөглөдөг тухай хөндсөн байна. 

Жирийн нэг төрийн албан хаагч чухам ямар учраас цалингийн орлогоосоо давсан хөрөнгө чинээтэй байгааг холбогдох хуулийн байгууллагууд шалгаж тогтоох биз ээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.71.233
    2022/04/19

    ийм тодорхой авилгачныг яадаг ч гүй ард түмэн, төр хачирхалтай.

    Хариулах
    • 183.177.97.70
      2022/04/19

      iim yumnuud oilgomjtoi bhad l NO LAW