Манчестер Юнайтед багийн тоглогч Криштиану Роналдугийн ихэр хүүхдийн нэг нь нас барсан талаар цахим хуудсандаа нийтлэжээ. Өмнө нь аравдугаар сарын эхээр тэрбээр хайртай бүсгүй Жоржина Родригес нь ихэр хүүхэд төрүүлэхээр тэсэн ядан хүлээж байгааг зарлаж байсан.

“Хүүхэд маань хорвоог орхисонд бид гүнээ харамсаж байна. Энэ бол эцэг эхчүүдэд тохиолдож болох хамгийн том зовлон. Охин, хүүхэд мэндэлсэн мөч амьдрах итгэл найдвар, аз жаргалтай байх хүчийг өглөө. Бидэнд тусалсан, халамжилсан эмч, сувилагч нартаа баярлалаа.
Бид бүгд энэ хүнд хэцүү үед маш их хохирол амсаж, гашуудаж байгаа тул бидний хувийн амьдралд аль болохоор халдахгүй байхыг хүсэж байна. Бидний хүүхэд, чи бол бидний сахиусан тэнгэр. Бид чамайг үргэлж хайрлах болно” гэж Роналду, Родригес нар нийтэлжээ.
Роналду өдгөө 37 настай. “Алтан бөмбөг” цомын таван ч удаагийн эзэн Роналду Жоржина Родригес нар 2017 онд Алана Мартина охиноо, энэ жил ихэр хүүхдээ өлгийдөн аваад байсан юм.
Эх сурвалж: Cosmopolitan
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна