11 настай хүү мориноос унаж нас барсан харамсалтай хэрэг гарлаа

Moderator
2022/04/15

Энэ сарын 11-ний өдөр мориноос унаж нэгэн бяцхан хүүгийн амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарчээ.

Хэргийг тодруулбал, Багахангай дүүргийн эрүүл мэндийн төвд мориноос унасан хүүхэд ухаангүй байдалтай хүргэгдэж иржээ. Шалгахад энэ сарын 11-ний 19:59-д Багахангай дүүргийн 2-р хороо Төв аймаг Эрдэнэсант суманд оршин суудаг эрэгтэй 11 настай Н.Н мориноос унаж, нас баржээ. Талийгаач мөнгө олох зорилгоор 2018 оноос хойш айлын морь унадаг байсан нь мөрдөн шалгалтаар тогтоогдож шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.