“Түмэн айл инвест” компаний үйл ажиллагааг түр зогсоожээ

Moderator
2022/04/14

Дорноговь аймгийн Мандах суманд тус компани нүүрсний ашиглалтын лиценз авсныг малчид эсэргүүцэж, үймээн зодоон болоод байгаа билээ. Өчигдөр аймгаас нь тус компаний үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг ирсэн. Мэрэгжлийн хяналт, байгаль орчин, газрын алба, цагдаагийн байгууллага оролцсон шалгалтаар “Түмэн айл инвест“ компани хууль зөрчин кемпээ барьсан нь тогтоогдсон байна. Мөн хэд хэдэн бичиг баримт дутуу үйл ажиллагаа эхлүүлсэн учир тус компаний үйл ажиллагааг түр зогсоолоо. Тус компани нь

  • Газар, ус ашиглах гэрээ байхгүй
  • Газрын төлөв чанарын хянан баталгааны тайлан байхгүй
  • Археологи, палентологийн тайлан хангалтгүй
  •  Орон нутагтай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй
  •  Газар ашиглах эрхийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй, газар эзэмших эрхээ баталгаажуулаагүй үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон байна.

Дээрх асуудал шийдэгдтэл ямар ч үйл ажиллагаа явуулахгүй байхыг тус компанид үүрэг болгожээ. Энэ компаний талаар аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж шийдвэр гаргахаар болсон байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна