Өчигдөр олон нийтийн сүлжээнд нярай хүүхдийг гудамжинд хаясан зураг нийгмийн сүлжээнд тархаж, олон нийтийн бухимдлыг төрүүлсэн.
Тэгвэл уг асуудлаар өнөөдөр Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас мэдээлэл хийлээ.
-Тус газрын зүгээс "Олон нийтийн сүлжээнээс хүүхэд орхигдсон тухай мэдээллийг авч Налайх дүүргийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн албан хаагчидтай тухайн газарт очсон байна. Тэднийг очиход ээж аав нь хүүхдээ авч явсан байсан учир хаягийн дагуу гэрт нь очсон. Албаны хүмүүсийг очиход эцэг эх нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн дөрвөн сартай нялх хүүхдийг асран хамгаалах чадваргүй байсан тул хүүхдийг түр хамгаалах байранд авчирч, эцэг эхийг нь эрүүлжүүлж, одоо тэднээс мэдүүлэг авч байна" гэсэн юм.
Хуулийн дагуу хүүхдийн эрхийн хууль болон зөрчлийн хуулийн дагуу эцэг эх, асран хамгаалагч хүүхдийн дэргэд архидан согтуурсан тохиолдолд 300 нэгжээр торгох шийтгэлтэй байдаг байна. Мөн хорооны хамтарсан багийн хурлаар хүүхдэд аюултай нөхцөл байдал тогтоогдвол гэр бүлд нь эргүүлж өгөхгүй байх зэрэг асуудлууд яригдаж аж.
Харин тухайн хүмүүсийн эцэг эх байх эрхийг хасах хүсэлтийг харьяа цагдаагийн байгууллагаас шүүхэд хандаж, шийдвэрлүүлдэг байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна