Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагийн гол” гэдэг газар “Портер” загварын автомашин дотроо 3 зорчигчтой “Сэлэнгэ” голын усанд унасан байж болзошгүй тул дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 04.12-ны өдрийн 12:53 цагт Онцгой байдлын албанд ирүүлсний дагуу эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Энэ сарын 13-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, сум дундын Цагдаагийн тасаг, сумын мэргэжлийн ангийн алба хаагчид, ар гэрийн хүмүүс “Портер” загварын ачааны автомашинтай зорчиж явсан иргэн С /47 настай, эрэгтэй/, О /47 настай, эмэгтэй/, Б /6 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. Эрэн хайх ажиллагааг тус сумын Тариахтай багийн “Харлагийн голын-Адаг” гэдэг газар 200 метрийн радиуст, “Харлагийн голын-Адаг” гэдэг газраас зүүн зүгт Сэлэнгэ сумын төв хүртэл 25 км-т “Сэлэнгэ” мөрний усаар завиар, “Харлагийн голын-Адаг” гэдэг газраас “Номт” гэдэг газар хүртэл зүүн зүгт 8 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:20 цагт түр зогсоосон. 04.14-ний өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна