Нью-Йоркийн метронд иргэдийг буудсан сэжигтний талаар мэдээлэл өгсөн хүнд 50 мянган долларын шагнал амлав

Moderator
2022/04/13

АНУ-ын Нью-Йорк хотын метронд мягмар гарагийн өглөө  зэвсэгт халдлага болсон талаар бид мэдээлсэн. Халдлагын улмаас  23 хүн гэмтэж бэртсэн бөгөөд сэжигтэн хэргийн газраас зугтсан гэх мэдээллийг тус улсын хэвлэлүүд өгч байна.  Сэжигтэн этгээд гал нээхээс өмнө хоёр утаат бөмбөг шидэж, дараа нь буугаа гаргаж ирэн, дор хаяж 33 удаа буудсан гэх мэдээлэл байгаа юм. 

Одоогоор цагдаагийн газраас энэ хэрэгтэй холбоотойгоор  62 настай, өнгөт арьст Фрэнк Жеймс гэх иргэнийг эрэн сурвалжилж эхэлжээ. Мөн сэжигтний талаар мэдээлэл өгсөн хүнд 50 мянган долларын шагнал амлаад байна

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна