О.Мөнгөнцэцэг нь 2016 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал, төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүнээр ажиллаж байхдаа хөнгөлөлттэй зээл олгох төсөлд нөхрийнх нь төрсөн дүүгийн нөхөр Ш.Оргилын “Ийстерн Агро” ХХК оролцож байгааг мэдсээр байж, хамаарал бүхий харилцаагаа илэрхийлж татгалзах үүргээ зөрчиж тус компаний төслийг сонгон шалгаруулж, 400.000.000 төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамруулан давуу байдал бий болгосны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч О.Мөнгөнцэцэгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 13.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан байна.
Төрд буюу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд учирсан 400.000.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор тус хэргийг шүүхээс урьд 2 удаа прокурорт буцааж байсан бөгөөд шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас төлөгдөөгүй үлдсэн 327.138.378 төгрөгийн хохирлыг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд “Ийстерн Агро” ХХК-ий үл хөдлөх хөрөнгүүдийг дүйцүүлэн тооцож шилжүүлэн өгөх байдлаар харилцан тохиролцож, төрд учирсан хохирол бүрэн төлөгдсөн болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна