Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчийн тоонд багтсан ”НВЦ”-ийн захирал Б.Наранцацралт Ч.Ундрам гишүүний нөхөртэй ХЭТЭВЧ нэгтэй

Moderator
2022/04/11

Хөгжлийн банкинд  1,8 их наяд төгрөгийн чанаргүй өр зээлийн асуудал хуримтлагдсан. Эдгээр чанаргүй зээлдэгчид дунд төрийн өндөр албан тушаал хашдаг хүмүүс багагүй хувийг эзэлж байна. Тэдгээрийн нэг нь Ч.Ундрам гишүүний аав Ч.Чинбатын хувьцаа эзэмшдэг "Вояжер минерал ресурсес" ХХК 10.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний иений зээлийг авсан гэх асуудал хөндөгдсөн. 

Тэгвэл эрхэм гишүүний нөхөр ч мөн Хөгжлийн банкнаас зээл авсан уу, гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тархаад байна. Тодруулбал,  найдваргүй зээлдэгч тоонд багтсан ”НВЦ” компанитай Ч.Ундрам гишүүний нөхрийн нэр холбогдож байна.  УИХ-ын гишүүн Ч.Ундрамын нөхөр Баярхүүгийн Наранцацралт нь  ”НВЦ” компанийн захирал Ц.Баатарбилэгтэй хамтран “Эм Си Си Пи” ХХК-ийг  эзэмшдэг ажээ. 

“НВЦ” компани нь Төв аймгийн Баянчандмань суманд шувууны аж ахуйн чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр Хөгжлийн банкнаас 2017 онд 21 сая ам.долларын зээл авсан бөгөөд 74 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, чанаргүй зээлийн ангилалд багтсан байгаа юм. 


Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.123.100
    2022/04/12

    21,000,000*3220=67,6 20,000,000*1,6%= Хүү төлөөрэй монгол төгрөгөөр авахгүй.доллар шүү

    Хариулах
  • 202.9.41.25
    2022/04/11

    21 сая ам.доллар ... энэ их мөнгөөр тэгээд юу хийдгийн бол ?????????

    Хариулах
  • 66.181.181.10
    2022/04/11

    тэр нөхөр гээд юм нь жаахан юмтай юу харах царайны

    Хариулах
    • 202.9.41.25
      2022/04/11

      ер нь тэгээд төсвийн мөнгөнөөс зээл, тендер ... өөр юу ч байдгийн янз бүрийн арга замааар мөнгө хусах гэж л их хурлын гишүүн болдог юм шив дээ, чааваас, ийм байхад энэ улс нь яаж өөдлөх вэ дээ fuck гэж :(

  • 66.181.181.10
    2022/04/11

    зээлээ тэглүүлчих гэсэн баахан зээл авсан хүмүүс ИХд ордог моод гарч дээ.

    Хариулах
  • 103.212.117.23
    2022/04/11

    Бас нөхөр нь нүүрииг бодоод нойргүй хоносон уу

    Хариулах
  • 202.126.89.237
    2022/04/11

    Odoo noirgui honoj bgaa udahgui tulchih bhaa

    Хариулах
  • 202.126.88.188
    2022/04/11

    Шалгадаг газар нь шалгаад нотлоод тогтоосны дараа л бурууг нь өгье

    Хариулах