Үнийн өсөлтөд бодитой хувь нэмэр оруулсан Л.Халтар сайд та, хариуцлагаа яаж хүлээх вэ?

Moderator
2022/04/11

Бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Үүний эсрэг залуус нэгдэн өнгөрсөн долоо хоногт төв талбайд жагсаж, төрийн ордныг тойрч эсэргүүцлээ илэрхийлсэн. 

Ямартай ч Засгийн газрын тэргүүний зүгээс үнийн өсөлтийг хязгаарлах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ өнөөдрийг нөхцөл байдлыг бий болгосон зарим сайд нарт хариуцлага хүлээлгэх нь зүй ёсны шаардлага юм. 

Ихэнх бараа бүтээгдэхүүний үнэ өсөх хамгийн том суурь шалтгаан бол тээврийн үнэ хэд дахин өссөнтэй холбоотой. Хил гаалийн удаашралтай үйл ажиллагаан дээр нэрмээс болсон үйл явц шийдвэр бол чингэлэг тээвэр. 

Нийгмийн сүлжээнд бичигдсэн ганцхан жишээ дурьдахад, өнгөрсөн оны есдүгээр сард /2021.09/ БНХАУ-ын Эрээний хилээс Улаанбаатарт  70 тонн ачаа 25 сая төгрөгөөр тээвэрлэгдэн ирж байв. Энэ бол иргэн, аж ахуйн нэгжүүдийн хийж байсан тээвэрлэлт.  Харин өнөөдөр төрийн оролцоотойгоор чингэлэг тээвэр гэгчийг хэрэгжүүлснээр 26 тонн ачааг 93 сая төгрөгөөр Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл тээвэрлэлт хийгдэж байна. Ганцхан энэ жишээгээр ЗТХ-ийн сайд хэрхэн муу менежер хийснийг харж болно. Яг энэ нөхцөл байдлаас үүдэн бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдэж, ард иргэд ачааллыг нь даахгүйд хүрээд байна. Тиймээс ЗТХ-ийн сайд Л.Халтар та, яг энэ нөхцөл байдлыг үүсгэснийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой нэгэн юм. 

Энд таны хариуцаж байгаа  Дарханы замын бүтэлгүйтэл, Төмөр зам, МИАТ-ийн "дампуурал"-ыг нэмэхэд та хэрхэн ажиллаж байгаагаа хэнээр ч хэлүүлэлтгүй ойлгох биз ээ!!!


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.120.88
    2022/04/12

    халтар сайдын суудал хэсэг бүлэг хүмүүст хэрэг болоод удаж байна

    Хариулах
  • 103.57.95.19
    2022/04/12

    MAN-g bagaar demjij ediin zasgaa suiruulsen songogchiddoo bayarlalaa. Tsoonh huchtei baijiij tor eruul bn gdgiig odoo boltol oilgoogui 30 jil manaij suusan ahmaduuddaa talarhlaa.

    Хариулах
  • 103.57.95.19
    2022/04/12

    Ogtsoroh hangalttai shaltgaan bn. Ajliin huvid 4 dahin nemehdeh undeslel bhgui. 14 honog tusgaarlagdahad saindaa l say togrog nemegdvel ih ym. Oor zardal yaj nemehdehuu? Busdaar bol 25 saya bhtai adil l ajil hiigdeh bgaa.

    Хариулах
  • 202.9.40.32
    2022/04/11

    zadgai teevree yavuulaa

    Хариулах
  • 103.57.95.131
    2022/04/11

    25r baaz avto kambinat baaz jolooch baisan hovdiin hon adgiin hulgaichuud baisan shuu

    Хариулах