Хуурамч материалаар группт орсон 3700 зөрчил илрүүлжээ

Moderator
2022/04/11

“Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацаа тогтоосон байдалд хяналт, шалгалт хийх аян”-ыг зохион байгуулснаар 3700 гаруй зөрчил илрүүлжээ.

Хөдөлмөрийн чадвар алдалт буюу групп тогтоолгох ажил улсын хэмжээнд багагүй маргаан дагуулж ирсэн. Тус асуудлыг цэгцлэх зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Засгийн газрын 2021 оны 67 дугаар тогтоолоор Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрмийг шинэчлэн батлуулж, комиссын бүрэлдэхүүнийг бүрэн шинэчилсэн. Мөн бусад холбогдох журам, заавар, өвчний жагсаалтыг 2021 онд нэг бүрчлэн шинэчлэн баталж, мөрдүүлж байна.

ХНХЯ-наас Хөдөлмөрийн чадвар алдалтыг улсын хэмжээнд шалгах ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, АТГ, цагдаагийн газар, ЭХМТК-той хамтран 2021 онд зохион байгуулж, 66 мянган хүнийг шалгаж, 3700 гаруй зөрчил илрүүлэн, хоёр мянган хүний шийдвэрийг цуцалж, тэтгэврийн сангийн зардлыг 17 тэрбум төгрөгөөр хэмнэсэн. Энэ ажлын үр дүнд улсын хэмжээнд 2020 оны байдлаар хөдөлмөрийн чадвар алдсан хүний тоо 110.4 мянга буюу нийт хүн амын 3.4 хувь эзэлж байсан бол 2021 оны эцэст 105.6 мянга буюу 5 мянгаар буурч, нийт хүн амд эзлэх хувь 3.2 боллоо.


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.47.8
    2022/04/12

    bayan-ulgiid bdg kazakuud 50% groupt bdg gsn shde bur haha ner devshig bga hun ni groupt oruulj ognoo geel gardag bur tim amar zuger heden kazak tolognuudiig tejeediishd bid nar hol bolhoor hen ch sanaa tavihgui amar yum doo pisda

    Хариулах
  • 66.181.161.83
    2022/04/12

    Gruppiin hural gej buun jvjigshdee estoi teren deerel emch nar n hahuuli tataasa abj sungaj ugdug...vneheerl huurhii hetsvv hvmvvs bol bn bn. harin ter hvmvvse naash tsaash ybuulj chiregdel bolohgvi bj boldoggvi...

    Хариулах
  • 66.181.161.104
    2022/04/11

    ene ch aria dendnee !!!!! MAN neg yum hiina gej naiday !

    Хариулах
  • 64.119.18.117
    2022/04/11

    Halamj avaad surtsan muusain hulgaichuud. Ajil hiih durgui

    Хариулах