Хэмнэлтийг дэд сайдыг халж эхлүүлье

Moderator
2022/04/09

УИХ-ын дарга төсвийн тодотгол хийж, бүсээ чангална гэдгээ өчигдөр мэдэгдсэн. Тэгвэл хэмнэлтийг дээрээсээ эхлүүлэхэд хамгийн түрүүн дэд сайд нарыг халах хэрэгтэй талаар нийгмийн сүлжээнд бичиж эхлээд байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал асан Л.Баттөр нийгмийн сүлжээндээ " Зарим шууд шийдчих асуудал бол ДЭД САЙД-гүй ажиллах. Эрүүл мэндийн салбарт лав дэд сайд ямар үүрэг оролцоотойг сүүлийн хэдэн жил мэдэрсэнгүй. Анхмаа дэд сайдыг юу хийгээд байна гээд шүүмжилж бичиж байлаа. Баттүвшин дэд сайд цар тахлын үед сураггүй байсныг санаж бн. ЭМЯ Дэд сайдгүй 2-3 долоо хоног болж бгаа байх. Дэд сайд хэн байсныг ч мэдэхгүй салбарынхан их байсан. Энэ чинь хэмнэлт шүү" хэмээн бичжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна