Ерөнхий сайд Засгийн газрын ЭЭЛЖИТ БУС хуралдаан зарлалаа

Moderator
2022/04/08

Ерөнхий сайд өнөөдөр Сүхбаатарын талбайд эсэргүүцлээ илэрхийлж байгаа залуустай уулзаж  шаардлагад нь нэн даруй хариу өгнө гэдгээ мэдэгдсэн. 

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарласан байна.  Тус хуралдаанаар талбайд жагсаал хийж буй залуусын шаардлагуудыг хэлэлцэх юм байна. Ерөнхий сайд нээлттэй ажлын хэсэг байгуулж, жагсаал хийж буй залуусын төлөөллийг оролцуулахаа мэдэгдсэн юм. 

Ерөнхий сайдын зүгээс....

1. Үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлж байгаа залуучуудыг хорьж цагдахгүй
2. Төр хэмнэлтийн горимд шилжинэ
3. Үнийн өсөлтийг хязгаарлах ажлын хэсэг байгуулж залуустай нийлж их хурлыг шахна гэв
4. Мах гурил будаа өргөн хэрэглээний хүнсний үнэд онцгой анхаарна.
5. Бензины үнийг тогтворжуулна
6. Хөгжлийн банкны луйварчидтай хариуцлага тооцно /залуустай хамтарч шүүх, прокурорыг шахна/
7. Жагсагчдын шаардлагын дагуу ЗГ хуралдана гэдгээ илэрхийлсэн юм. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.23.49.69
    2022/04/08

    Үнийн өсөлтийг хязгаарлах ажлыг Засгийн газар хийнэ

    Хариулах