ТЕГ-аас шалгаж буй зарим хэргүүдийн талаар мэдээлэл хийж байна.
Энэ үеэр ТЕГ-ын олон нийттэй харилцах албаны ажилтан П.Өгөөмөр "Үндсэн хуульд иргэн итгэл үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөтэй гэж заасан. Тэгвэл энэхүү эдлэх эрхийнхээ хүрээнд иргэдийн зохион байгуулж буй, жагсаал цуглааны үеэр хүний эрүүл мэнд амь насанд халдаж, үймээн самуун, өдөөн хатгах, турхирах зорилготой зохион байгуулалтад орсон этгээдүүдийг тагнуулын байгууллагаас шалгаж эхэлсэн.
Тодруулбал, ТЕГ-аас Эрүүгийн хуульд заасан экстремист үйл ажиллагаа явуулах гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэх байсан Монгол Улсын нэр бүхий таван иргэнийг саатуулж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Дээрх этгээдүүд нь экстремист үйл ажиллагаа явуулахаар багагүй хугацаанд төлөвлөн бэлтгэж байсан бөгөөд үзлэг нэгжлэгээр улсын онц чухал объектуудыг зэвсэглэн хяналтад авахаар төлөвлөсөн гар бичмэл, хууль бусаар олж авсан галт зэвсэг байлдааны болон бусад зориулалттай галт зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйлсийг илрүүлсэн байна
Мөн дээрх этгээдүүд зохион байгуулалттай хууль бус ажиллагаанд бэлтгэж байсан бөгөөд зарим нэр бүхий улс төрч, төрийн албан хаагчийн амь насанд халдахаар төлөвлөж байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрсэн. Мөн хэргийн нэг холбогдогч дээрх хууль бус үйл ажиллагаанд ашиглахаар хадгалж байсан бүртгэлгүй галт зэвсгээр нэгнийгээ санаатай буудан хүнд гэмтэл учруулсан ба тухайн үйлдэлтэй эрүүгийн хэргийг шалгаж байна. Иймд тайван жагсаал цуглааны үеэр нийтийг хамарсан үймээн самуун үүсгэх бүлэг этгээдүүд байхыг үгүйсгэхгүй. Тиймээс иргэд та бүхэн жагсаал цуглаанд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна" гэсэн мэдээллийг өглөө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нүүдэлчдийн их наадамд манай улсаас нийт 26 спортын төрөлд 135 тамирчин оролцоно
Багахангай-Хөшигийн хөндий, эмээлт чиглэлийн төмөр замаар анхны аж ахуйн галт тэрэг аяллаа
Хан-Уул дүүрэгт 960 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад ороход бэлэн боллоо
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
Улсын хэмжээнд энэ жил 74,000 орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний халдвар буурчээ
Энэ хичээлийн жилд Улаанбаатар хотод 653 цэцэрлэг үйл ажиллагаа явуулахад бэлэн болжээ
66.181.161.86
ХЭН Ч ИТГЭХГҮ МЭДРЭЛҮҮД ҮҮҮД МИН
Хариулах