Өмгөөлөгч Б.Баасанцогтыг ТЕГ-аас саатуулсан байна

Moderator
2022/04/05

Нэр бүхий хууль шүүхийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах "Parkview" хотхоны байранд бөөнөөрөө цугларч, биеэ үнэлэгч авсан байж болзошгүй бичлэг жил гаруй хугацааны өмнө цацагдсан. 

Тэгвэл өнөөдөр Өмгөөлөгч Б.Баасанцогтыг ТЕГ-аас баривчлан саатуулсан талаар эх сурвалж мэдээллээ. 

Сануулахад, өмгөөлөгч асан Б.Баасанцогт нь нэр бүхий шүүгч нартай бүлэглэн хууль бус биеэ үнэлэлт зохион байгуулсан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн болон цагдаа, тагнуул, шүүгч, шүүхийн тамгын газрын ажилтнуудад их хэмжээний мөнгө шилжүүлэх замаар шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлсөн гэх хэргээр шалгуулж байсан юм. 

Улмаар өнгөрсөн хоёрдугаар сард түүнээс хахууль авсан гэх хоёр шүүгчийн эрхийг  түдгэлзүүлсэн юм


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна