Д.Ганбат гишүүн сарын цалин болох 2 сая 800 мянган төгрөгийг Украинчуудад хандивлаж​ээ

Moderator
2022/04/04

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат дайны улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирсон Украины энгийн иргэд, хүүхэд эмэгтэйчүүд, эх орноосоо дүрвэгсдэд зориулан Хүмүүнлэгийн аян санаачилж хувиасаа нэг сарын цалингаа хандивлаж байгаагаа сарын өмнө зарласан. 

Тэгвэл өнөөдөр АН-ын бүлэг мэдээлэл хийх үеэр тэрбээр УИХ-ын гишүүн, бүлгийн даргын нэг сарын цалин болох 2 сая 800 мянган төгрөгийг Украинчуудад  хандивлаж шилжүүлсэн гэдгээ мэдэгдлээ. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.