Энэ сарын 2,3-нд дөрвөн аймагт хээрийн түймэр дэгдсэн тухай Онцгой байдлын газраас мэдээлжээ.
Тодруулбал, энэ сарын 2-нд Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн “Хонгорж” гэдэг газар түймэр гарч, урьдчилсан байдлаар 80 га орчим хээрийн талбай шатсан талаар мэдээллээ.
Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Улаан-Өндөр” багийн “Баянхайрхан” гэдэг газар малчин О-ын 5 ханатай гэр 11:20 цагийн үед шатаж хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.03-ны өдрийн 11:45 цагт хүлээн Онцгой байдлын алба хүлээн авсан байна. Дуудлага мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд 20 км замыг туулан очиж, 19:25 цагт түймрийг цурамд оруулж, 22:30 цагт бүрэн унтраажээ. Түймэрт 25000 га хээрийн талбай шатсан байна
Энэ сарын 3-нд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн хогийн цэгт хээрийн түймэр гарч, 8.8 га хээрийн талбай шатсан.
Мөн өчигдөр Төв аймгийн Жаргалант сумын Загдал баг, “Айргийн хондлой” гэдэг газар түймэр гарч, нийт 8 га талбай шатжээ.
Иймээс иргэн та болгоомжтой байж гал түймрийн аюулаас сэрэмжилнэ үү!
ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН ҮЕД БУРУУТАЙ ЭТГЭЭДЭД ХАРИЦЛАГА ТООЦОХ ТУХАЙ:
- Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түймрийг унтраах, учирсан хохирлыг арилгахад төрөөс олгосон хөрөнгийг өөр зориулалтаар ашигласан албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хохирлыг нөхөн төлүүлэх
- Гэрээний дагуу эзэмшүүлсэн ойд түймэр, хөнөөлт шавж, өвчнөөс хамгаалах арга хэмжээ аваагүй бол ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох
- Түймэртэй тэмцэх, түүнээс сэргийлэх шаардлагыг биелүүлээгүй иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох
- Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түймрийг унтраах, учирсан хохирлыг арилгахад төрөөс олгосон хөрөнгийг өөр зориулалтаар ашигласан албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хохирлыг нөхөн төлүүлэх
- Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох
- Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, түймэртэй тэмцэхтэй холбогдсон үүргээ зохих ёсоор биелүүлээгүй Засаг даргад Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нүүдэлчдийн их наадамд манай улсаас нийт 26 спортын төрөлд 135 тамирчин оролцоно
Багахангай-Хөшигийн хөндий, эмээлт чиглэлийн төмөр замаар анхны аж ахуйн галт тэрэг аяллаа
Хан-Уул дүүрэгт 960 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад ороход бэлэн боллоо
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
Улсын хэмжээнд энэ жил 74,000 орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний халдвар буурчээ
Энэ хичээлийн жилд Улаанбаатар хотод 653 цэцэрлэг үйл ажиллагаа явуулахад бэлэн болжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна