Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бүтээн байгуулж буй олон ажлын нэг нь Соёл, спортын “Эрдэнэт” цогцолборын барилга юм. Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Соёл, спортын “Эрдэнэт” цогцолбор нь 2000 хүний суудалтай, зоорины давхартайгаа таван давхар бүхий үзвэр, үйлчилгээ, үзэсгэлэнгийн танхим, бэлтгэлийн заал, албан тасалгаа, саун душ, лоунж зэргээс бүрдсэн байгууламж байна.
Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн хил гааль дээр ачаа эргэлт саатсанаас барилгын ажил удааширсан ч сүүлийн үед эрчтэй явна. Уг барилгын ерөнхий гүйцэтгэгчээр Барилга засварын цех ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр дотоод өрлөгийн ажлыг 75 хүний бүрэлдэхүүнтэй гүйцэтгэж байна. Одоогоор туслах дамнуургын блокын ажил 90 хувьтай, тоосго өрлөг 50 хувьтай явна. Харин дээврийн ажлыг гаднын компани гүйцэтгэж байгаа бөгөөд тавдугаар сарын 15-нд хүлээлгэн өгөх ажээ. Дөрөвдүгээр сарын нэгэн гэхэд бүх өрлөгийг дуусгаад засал чимэглэлийн ажилдаа орно, гэж Барилга засварын цехийн ахлах мастер А.Гантөмөр мэдээллээ.
Монголд томоохонд тооцогдох энэхүү барилгыг тус цехийн хамт олон наадмын өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна