Өнөөдрөөс 10 сарын өмнө хуурамч бичиг баримтаар Худалдаа хөгжлийн банкнаас их хэмжээний мөнгө залилан гурван этгээдийн тухай дуулиан дэгдэж байв. Тухайн үед хууль хүчний байгууллагынхан шуурхай ажиллаж тухайн этгээдүүдийг баривчлан саатуулсан. Гэтэл өчигдрөөс эхлэн цагдаагийн байгууллагаас тухайн хэрэгтнүүдийн нэг болох Б.Бямбадоржийг эрэн хайж эхэлсэн юм.
Тодруулбал, Нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх ХХБ-ны салбараас өнгөрсөн онд нэр бүхий компанийн өмнөөс хуурамч бичиг баримтаар 2,000,000 ам.доллар залилсан хэрэгт Б.Бямбадорж гэгч хүнийг эрэн сурвалжилж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Уг хүний мэдээллийг хуулийн дагуу төлбөртэйгээр авна гэдгээ ч онцолсон байх юм. Яг үүнтэй зэрэгцэн саатуулагдсан иргэн хэзээ, хэрхэн, яаж суллагдсан тухай асуулт урган гарч байгаа юм. Тэгвэл Б.Бямбадорж гэгчийг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид хоригдож байхад нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар түүнийг суллажээ. Улмаар 2021 оны тавдугаар сарын 25-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны Шангри-Ла дахь салбараас тэрбээр бусадтай бүлэглэн “Эрдэнэ лайт” ХХК-ийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, тус байгууллагын данснаас 2 сая ам.долларыг бэлнээр гаргуулж авсан байдаг Б.Бямбадорж оргон зайлсан байна.
Түүнийг 2021 оны есдүгээр сарын 22 -ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатарын захирамжаар түүнийг сулласан гэх мэдээлэл байна. Улмаар Б.Бямбадорж нь өнгөрсөн оны сүүлээр ор сураггүй алга болжээ.
Б.Бямбадорж нь ХААН банкнаас хятад иргэний бичиг баримт ашиглан 1,3 тэрбум төгрөг залилсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа Худалдаа хөгжлийн банкнаас 2 сая ам.доллар залилсан байдаг. нэг үгээр удаа дараагийн залилан хийсэн этгээдийг Ж.Болдбаатар шүүгч ямар учраас суллах шийдвэр гаргасан бэ? гэх асуулт урган гараад байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
64.119.26.21
hahuuligviger gargana gej bhgvide shvvgch tom zvrh gargaj chaavaas shvvgch ymar hetsvv hvn be
Хариулах62.235.138.84
Зээл авах ч хэцүү шүүдээ шилийн сайн эр гэхээс
Хариулах103.212.119.145
хахууль авч дээ ямар ч хүн байсан гаргамааргүй л юм даа шүүгч хүн арай өөр байж болосонгүй юу даа
Хариулах