ШУУРХАЙ•••Б.Баттүшиг Үндэсний Олимпийн хорооны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Moderator
2022/03/28

Монголын үндэсний олимпын хорооны VIII чуулган өнөөдөр Шангри-Ла зочид буудалд болж байна. Чуулганд 181 төлөөлөгчөөс 151 хүн оролцож байгаа юм. Тэгвэл  дөнгөж сая олимпын хорооны шинэ удирдлагыг сонголоо. 

Тодруулбал, хуралд оролцсон нийт төлөөлөгчийн 92 хувийн саналаар Б.Баттүшиг  МҮОХ-г ирэх олимпын мөчлөгт удирдах Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. 

МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, МҮОХ-ны тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Монголын биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир нар нэр дэвшсэн юм.  Улмаар Х.Баттулга нэрээ татсан учир Б.Баттүшиг, Э.Мөнх-Очир нарын дунд санал хураалт явагдлаа. 

 

 


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна